“Хөрш гурван улсын аялал жуулчлалын өдөр 2015” Чойбалсан хотноо болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-10-09 13:12:17

Бүс нутгийн бизнесийн байгууллагуудын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой  “Хөрш зэргэлдээ гурван улсын аялал жуулчлалын өдөр 2015” арга хэмжээг Чойбалсан хотноо зохион байгуулах гэж байна.

Дорнод аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхим, аймгийн засаг даргын тамгын газартай хамтран  Монгол, Орос, Хятад үндэсний хувцасны загварын “Дорнын гоёл 2015” наадам, Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг ААН, бизнес эрхлэгчдийн дунд ажил хэргийн уулзалт, “Хэрлэн экспо 2015” олон улсын үзэсгэлэн яармаг худалдаа зэрэг арга хэмжээнүүдийн хүрээнд энэ сарын 17-18-ны өдрүүдэд 6 дахь удаагаа зохион байгуулах гэж байгаа юм.

Тус арга хэмжээнд Хөрш зэргэлдээ орших ОХУ-ын Өвөрбайгалийн Хязгаарын Чита хот, Агын Буриадын тойрог, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хот, Хянган аймаг, Шилийн гол аймаг, Манжуур хот, Шинэ Барга Баруун Хошуу, Шинэ Барга Зүүн Хошууны удирдлага, соёл урлаг, аялал жуулчлалын салбарын бизнесийн төлөөллүүд оролцоно.

Б.Туяа

Related news