БУЛГАН: Аймгийн хэмжээнд зудын эрсдэлгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-02-03 19:47:29

Булган, 2024 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд зудын эрсдэлгүй байгаа бөгөөд нийт 11.5 мянган малчин өрхийн 3 сая толгой мал өвөлжиж, мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг 90.9 хувьтай хангасан байна.


Тодруулбал, малчдын өвс, тэжээлийг 89 хувь, аймгийн аюулгүйн нөөц 87 хувь, сумын аюулгүйн нөөц 75 хувь, худгийн бэлэн байдал 91 хувь, малын усан хангамж 93 хувь, малчин өрхийн хашаа, бууцны хангамж 94 хувь, малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэлийг 90 хувьтай хангажээ.

 

Жилийн эцэст мал сүрэг 3038.7 мянган толгойд хүрч, 2023 оны мөн үеэс 16.1 хувь буюу 584.1 мянгаар цөөрсөн байна. Нийт мал сүргийн дотор адуу 11.8 хувь, үхэр 11.8 хувь, тэмээ 0.08 хувь, хонь 46.6 хувь, ямаа 29.8 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхоос хонины эзлэх хувь 4.9 хувиар буурч, тэмээ 0.02, адуу 2.1, үхэр 2.2, ямааны эзлэх хувь 0.7 хувиар тус тус өссөн байна.



Related news