БУЛГАН: “Гэрэгэ таны гарт” аянаар шинэ бүтээгдэхүүний талаар мэдээлэл хүргэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН![](/files/67a2d0226b499.jpeg)
Булган, 2025 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. "Гэрэгэ системс" ХХК нь “Гэрэгэ таны гарт” уриан дор шинэ платформ, холбогдох технологийн бүтээгдэхүүний тухай мэдээллийг орон нутгийн бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдэдээ илүү ойроос хүргэж байна.
"Гэрэгэ системс" ХХК нь Булган аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэстэй хамтран Татварын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Шүүхийн тамгын газар, Автотээврийн төв, Мэдээлэл холбоо сүлжээний газар тус тус байрлах “Хурдан гэрэгэ” киоскийн бүрэн бүтэн байдал, сүлжээний доголдлыг цаг алдалгүй засварлах заавар зөвлөгөө өгсөн байна.
Төслийн хүрээнд "Гэрэгэ системс" ХХК нь “Гэрэгэ таны гарт” аяныг Монгол орон даяар зохион байгуулж жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж, уулзалт зохион байгуулан цахим дэлгүүр, технологийн үйлчилгээнүүдээ танилцуулж байна.
Үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хот, суурин газрын зах зээлд хүргэхийн төлөө өөрсдийн технологийн гол сувгууд болох Gerege app. Pos. Gerege kiosk үүд хаалгаа нээж, орон нутгийн иргэдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж эхлэхээр ажиллаж буйг Булган аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсээс мэдээллээ.