ДОРНОГОВЬ: Малчдын өдөрлөгийн үеэр “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-02-05 16:52:32

Сайншанд, 2025 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Иххэт сумын ЗДТГ-аас “Таван эрдэнэ” малчдын өдөрлөгийг хоёрдугаар сарын 3-4-нд зохион байгуулав.


Өдөрлөгийн үеэр Засаг дарга Б.Содмагнай 2024-2028 онд хэрэгжих бодлогын баримт бичиг, Засаг даргын орлогч Ц.Золзаяа ОНХС-гийн хөрөнгөөр 2024 онд хийсэн ажлын тайлан, 2025 онд хийх ажлыг тус тус танилцуулжээ.


Мөн малчдад зориулж бэлчээр, газар тариалан, малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сан, жижиг дунд үйлдвэрлэл, “Шинэ хоршоо хөдөлгөөн, УИХ-аар баталсан “Малчны шинэчилсэн хууль”, нийгмийн даатгалын үйлчилгээ хуулийн зөвлөгөө зэрэг өргөн хүрээний мэдээллийг хүргэсэн байна. Малчдын өдөрлөгт 180 гаруй малчин оролцлоо.


“Таван эрдэнэ” малчдын зөвлөгөөний хүрээнд сумын иргэдийн бараа бүтээгдэхүүнийг иргэдэд хүргэх зорилгоор "Цагаан сар" үзэсгэлэн худалдааг зохион байгуулжээ. Үзэсгэлэн худалдаанд нутгийн малчдын боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүн, цагаан идээ, үндэсний дээл хувцас, гар урлал, хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг дэлгэсэн байна




Related news