БАЯН-ӨЛГИЙ: Хүүхдүүд онцгой байдлын алба хаагчдын мэргэжлийн онцлог, үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-02-08 13:07:49

Өлгий, 2025 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Өлгий сумын хүүхдийн 10 дугаар цэцэрлэгийн багачууд аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлог, албанд мөрдөгдөж байгаа дүрэм, стандарт болон ашиглаж байгаа хувцас, техник хэрэгсэлтэй танилцлаа.


Хүүхдүүдэд онцгой байдлын албаны онцлог, үйл ажиллагааг танилцуулах нь тэдэнд аюулгүй байдлын мэдлэг олгох, хариуцлагатай иргэн болгох, айдас, сандралыг багасгах, онцгой байдлын албанд сонирхолтой хүүхдийг бэлтгэх, гэр бүл, олон нийтийг аюулгүй байдалд сургах зэрэг олон талын ач холбогдолтой.

 

Ингэснээр хүүхдүүд гамшиг, ослын үед хэрхэн өөрийгөө болон бусдыг хамгаалах талаар ойлголттой болж, онцгой байдлын албаны үүрэг, ач холбогдлыг мэдсэнээр ирээдүйд хариуцлагатай, бусдад туслах сэтгэлтэй иргэн болж төлөвшихөд нөлөөлж, онцгой нөхцөл байдалд хэрхэн хандах, ямар арга хэмжээ авах талаар мэдлэгтэй болсноор айж, сандрах нь багасч, цаашид энэ албанд ажиллах хүсэлтэй хүүхдүүдийн сонирхлыг төрүүлэх, ирээдүйн боловсон хүчин бэлтгэх, хүүхдүүд сурсан зүйлээ гэр бүл, найз нөхөдтэйгээ хуваалцаж, олон нийтийг гамшгийн үед бэлтгэлтэй болгоход туслах юм.

 

Иймээс онцгой байдлын албаны үйл ажиллагааг танилцуулах нь хүүхдийн боловсрол, хүмүүжилд эерэг нөлөө үзүүлж, нийгмийн аюулгүй байдлыг сайжруулахад чухал нөлөө үзүүлэх аж.


Related news