"Амар байна уу" үзэсгэлэн худалдаанд аж ахуйн нэгжүүд түрээсийн төлбөргүй оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2025-02-08 11:21:23

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/.  “Гурав дахь жилдээ зохион байгуулж буй "Амар байна уу" үзэсгэлэн худалдаа нь зөвхөн нийслэл Улаанбаатар хотоор хязгаарлагдахгүй 21 аймгийн ЖДҮҮ эрхлэгчдийг дэмждэгээрээ онцлогтой.


Тус үзэсгэлэн худалдаанд нийслэлээс ЖДҮҮ эрхлэгчдээс түрээсийн төлбөр авалгүй, урсгал зардлыг хариуцаж байгаа юм. Ингэснээр чанартай, баталгаатай, эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнээ боломжийн үнээр худалдан авах нөхцөлийг иргэддээ олгож байна. Тухайлбал, өнгөрсөн жил тус үзэсгэлэн худалдааны үеэр аж ахуйн нэгжүүд 51.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, энэ хэмжээний мөнгөн урсгалыг дотооддоо үлдээж чадсан юм.


Үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1000 орчим ЖДҮҮ эрхлэгч 50 мянган нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байна. Тус үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-ныг хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ.
















Related news