Ховд аймгаас тодорсон улсын аварга малчин, саальчин, тариаланчид

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-02-12 15:05:22

Жаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Сар шинийн босгон дээр Ховд аймгаас улсын хошой аварга малчин өрх нэг, аварга малчин өрх 9, аварга саальчин нэг,  аварга тариаланч хоёр тодорлоо.  

Улсын хошой аварга малчнаар:

Буянт сумын Цагаан гол багийн малчин Должинсүрэнгийн Отгонням

 

Улсын аварга малчнаар: 

Мөнххайрхан сумын Борт багийн малчин Цээсуны Батаа

Дарви сумын Булаг багийн малчин Цогтгэрэлийн Тарва

Мөст сумын Баянхайрхан багийн малчин Эс-Олдохын Батдэлгэр

Зэрэг сумын Гүвээ багийн малчин Норовын Алтанхуяг

Чандмань сумын Жаргалант багийн малчин Батчулууны Эрдэнэбаатар

Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Лувсан-Осорын Отгонбаяр

Дөргөн сумын Аргалант багийн малчин Чилаажавын Чулуунхорол

Цэцэг сумын Баянгол багийн малчин Бямбын Ганболд

Үенч сумын Цагаантүнгэ сумын малчин Бадрахын Цэрэнтогтох

 

Улсын аварга саальчнаар:

Буянт сумын Цагаанбургас багийн саальчин Төмөрхүүгийн Өлзийхүү

 

Улсын аварга тариаланчаар: 

Булган сумын иргэн Хумжаагийн Балжинням

Жаргалант сумын иргэн Наранхүүгийн Гүндэгмаа нар тус тус шалгарчээ.

 

Шинэхэн аваргуудын шагналыг сар шинийн баярын өмнө гардуулан өгөхөөр төлөвлөж байна.  

Related news