УВС: Зөөврийн ЭХО аппаратын тусламжтайгаар сумандаа мухар олгойг оношилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-02-12 17:18:01

Улаангом, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Тэс сумын ЭМТ-д шинээр ирсэн "Mindray Z60" зөөврийн ЭХО аппаратын тусламжтайгаар хурц мухар олгойгоор өвчилсөн хүүхдийг сумын их эмч зөв оношилсон байна.


Улмаар тухайн өвчтөнийг энэ сарын 10-ны орой аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж, яаралтай хагалгаа хийлгэжээ.


"Сумын эмч нар ЭХО үзэж чадахгүй юм чинь ЭХО-гоор яах юм бэ гэж зарим хүмүүс ярьдаг. Үнэндээ сумын эмч нар сумандаа бол дотрын эмч, мэс заслын эмч, мэдрэлийн эмч, хүүхдийн эмч, эх барих эмэгтэйчүүдийн эмч, гэмтэл, яаралтай тусламжийн эмч, зарим тохиолдолд дүрс оношилгооны эмч гэх мэт бүх чиглэлийн эмчийн үүргийг гүйцэтгэж байна" хэмээн Тэс сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Э.Нанжид хэллээ.

Related news