БАЯНХОНГОР: Улсын аваргаар долоон малчин шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын шилдгүүдийг шалгарууллаа. Хуралдаанаар Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг тодруулав.
Баянхонгор аймгаас Луу жилд долоон “Улсын аварга малчин” төржээ. Тодруулбал,
• Баянхонгор аймгийн Баянлиг сумын Хатансуудал багийн малчин Чулууны Мөнхдалай
• Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Өлзийт багийн малчин Пүрэвсүрэнгийн Эрдэнэбулган
• Баянхонгор аймгийн Баянговь сумын Залаа багийн малчин Очирбатын Одонбаяр
• Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ёлын ам багийн малчин Должингийн Эрдэнэбат
• Баянхонгор аймгийн Баацагаан сумын Буйлсан багийн малчин Малиусын Алтангэрэл
• Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Цэцэн багийн малчин Огноон Энхтүвшин
• Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Зараа багийн малчин Лхагвын Идэрмөнх нар тус тус шалгарсан байна.
Малчдын шагналыг сар шинийн өмнө гардуулах юм.