БАЯН-ӨЛГИЙ: К.Жаннур шатрын олон улсын нээлттэй тэмцээний аварга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-02-17 14:16:33

Өлгий, 2025 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Австри улсын Лиенз хотод 2025 оны хоёрдугаар сарын 8-15-ны өдрүүдэд зохион байгуулсан шатрын олон улсын нээлттэй тэмцээнд Монгол Улсаа төлөөлж өрсөлдсөн Баян-Өлгий аймгийн харьяат Көпжасарын Жаннур түрүүлж аварга боллоо.


Тэмцээний нийт 9 өргөөс К.Жаннур өөрөөсөө чансаа өндөр шатарчидтай тоглон 4 хожиж, 2 тэнцэж, 3 хожигдож 1800 хүртэлх нээлттэй ангилалд түрүүлж фиде рейтингээ 58 оноогоор ахиулжээ.

 

Энэхүү тэмцээн нь жил бүр нас, цол харгалзахгүй, хязгаар тогтоохгүй бүх хүмүүст нээлттэй зохион байгуулдаг онцлогтой бөгөөд энэ жилийн тэмцээнд 20 гаруй улсаас 109 шатарчин оролцсон байна.


Related news