ХОВД: Энэ сарын 23-наас хүйтний эрч суларна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-02-17 14:39:33

Жаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс энэ сарын 26-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.

Энэ сарын 17-нд нутгийн хойд хэсгээр, энэ сарын 18-нд зарим газраар, энэ сарын 19, 20-нд уулархаг нутгаар болон нутгийн өмнөд хэсгээр, энэ сарын 21-нд алтайн өвөр говиор ялимгүй цас орно.

Салхи энэ сарын 18-нд алтайн салбар уулсаар, энэ сарын 24, 25-нд ихэнх нутгаар секундэд 6-11 метр байх төлөвтэй. Харин алтайн салбар уулсаар салхи секундэд 14-16 метр хүрч ширүүсэх бол бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 3-8 метр байна.

Агаарын температурын хувьд Зэрэг, Цэцэг, Эрдэнэбүрэн, Дөргөн сумын нутгаар шөнөдөө -26-31 градус, өдөртөө -13-18 градус, бусад нутгаар шөнөдөө -20-25 градус, өдөртөө -8-13 градус хүйтэн байна. Энэ сарын 23-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэж  Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.    

Related news