УВС: "Эрдмийн эхлэл" сургууль ихэнх сурагчдаа хөнгөлөлттэй нөхцөлөөр сургаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны хоёрдугаар сарын 18
/МОНЦАМЭ/. "Хүүхэд бүрдээ эрхэмлэн төлөвшүүлэх 10 соёл-үлгэр
дуурайлал-манлайлал"-ыг тодорхойлсон Увс аймгийн Улаангом сум дахь ерөнхий
боловсролын "Эрдмийн эхлэл" сургууль үйл ажиллагаагаа эхлүүлээд 5 жил
болж байгаа ч боловсролын
салбарт 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
Мөн Япон
Улсын Нийгата мужийн "NSG Collage League" групптэй боловсролын түншлэлийн
гэрээ байгуулснаар сурагчид нь япон хэлний сургуульд хөнгөлөлттэй
нөхцөлөөр суралцах, тус группийн
харьяа 4 их сургууль, мэргэжлийн боловсролын 29 сургуулиас сонгон суралцах
боломжтой болсон байна.
“Эрдмийн эхлэл” сургууль нь эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлт,
суралцагчдын үзүүлж буй амжилт зэргээс шалтгаалж дийлэнх
сурагчдаа хөнгөлөлттэй нөхцөлөөр сургадаг байна.
“Боловсролын
ерөнхий хууль, Засгийн газрын холбогдох тогтоолын хүрээнд хувийн хэвшлийн
сургуулиудад хоолны зардал олгохгүй болсон, хувьсах зардлын итгэлцүүр
багассан зэрэг нь орон нутгийн хувийн сургуулиудад хүнд тусаж байна”
хэмээн тус сургуулийн
удирдлагууд ярьж байна.