ӨМНӨГОВЬ: "Хотын баялаг" цагаан сарын үзэсгэлэн худалдаа эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ЗДТГ-аас санаачлан “Хотын баялаг" цагаан сарын үзэсгэлэн худалдааг хоёрдугаар сарын 17-26-ны өдрийг дуустал зохион байгуулна.
Үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар хот, Хөвсгөл, Сэлэнгэ, Дарханы үйлдвэрлэл эрхлэгч зэрэг 130 гаруй иргэн 24 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож байна.
Үзэсгэлэн худалдаа дуусах хүртэл өдөр бүр 13:00-14:00 цагийн хооронд азтан шалгаруулж, орон нутгийн уран бүтээлчид ая дуугаа өргөж байгаа нь олны анхаарлыг татаж байна.