ӨМНӨГОВЬ: Орон нутагт дутагдалтай мэргэжлээр ажлаа хийнгээ суралцах боломжоор хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-02-19 17:04:32

Даланзадгад, 2025 он хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ЗДТГ “Глобал удирдагч” их сургуультай 2024-2028 онд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар төлөвлөжээ.

 

Тодруулбал, “Глобал удирдагч” их сургууль 2016 оноос эхлэн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр Өмнөговь аймагтай хамтран ажиллаж байгаа юм.

 

Тэгвэл Өмнөговь аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын баг “Глобал удирдагч” их сургуулийн удирдлагуудыг хоёрдугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзан 2024-2028 онд үргэлжлүүлэн хамтран ажиллах үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.

 

Энэ хүрээнд орон нутагт дутагдалтай байгаа мэргэжлээр ажлаа хийнгээ суралцах боломжоор хангаж, 2.5 жилийн сургалтаар оройн ангид бүртгэж бакалаврын зэрэг олгох ажлыг хэрэгжүүлж байна.

 

 Тус их сургуулиас суралцагчдад хамтын ажиллагааны хүрээнд сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг.

 

Хамтын ажиллагааны хүрээнд энэ удаа “Глобал удирдагч” их сургуулиас эмч, сувилахуй, эрх зүйч, багш, нягтлан мэргэжлээр элсэлтийн бүртгэл зохион байгуулахаар болжээ.

Related news