ТӨВ: Байгальд ээлтэй залуус Зуунмод суманд чуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-02-19 17:02:49

Зуунмод, 2025 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод суманд байгальд ээлтэй залуусын чуулганыг анх удаа зохион байгуулж байна. Чуулганд 19 сумын эко бүлгэмийн болон оролцооны байгууллагын 100 хүүхэд оролцож байгаа юм.


Энэхүү чуулган нь XIII зуунд хуралддаг байсан “Их хуралдай”-н зарчмаар явагдаж байгаагаараа онцлогтой болж байна.


Чуулган Төв аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад байгаль орчин, тогтвортой хөгжлийн мэдлэг олгож, хувь хүний хөгжил, ур чадварыг нь дэмжих замаар нийгэмд оролцоотой, хариуцлагатай, байгальд ээлтэй иргэн бэлтгэх, сурагчдын оролцоог хангах зорилготой юм.


Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга М.Буянхишигээс тодруулахад, “Энэхүү чуулганд оролцож буй хүүхдүүд дэлхий дахинд болон Монгол улсад тулгамдаж буй байгаль орчны асуудлуудыг танин мэдэх боломжтой болно. Мөн тус асуудлыг хэлэлцэх замаар тогтоолын төслийг баталж, байгаль орчноо хамгаалахад дагаж мөрдөх тунхаг бичигтэй болж, багаар ажиллах, илтгэх чадвараа хөгжүүлэх боломжийг нээж өгч байна” гэв. 

Related news