ДУНДГОВЬ: Аймгийн аварга малчин, саальчин, тэмээчин, тариаланчдыг тодруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой
жилийн сар шинийн босгон дээр аймгийн аварга малчин, саальчин, тэмээчин,
тариаланчдыг тодрууллаа.
Жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан мал аж ахуйн үр
ашгийг нэмэгдүүлэх, мал маллагааны уламжлалт аргыг эзэмшин түүнийг боловсронгуй
болгох, малын чанарыг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэх, мал сүргээ мал
эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулж эрүүлжүүлэх, нэгжээс
хураан авах ургац, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхэд амжилт
гарган болзол хангасан малчид, тариаланчдад дээрх шагналыг олгодог уламжлалтай.
Энэ жил “Хошой аварга малчин өрх”-10, “Аварга малчин өрх”-59, “Аварга тэмээчин өрх”-5, “Аварга саальчин”-15, “Аварга тариаланч” 3-аар нэмэгджээ.
Related news


