ӨМНӨГОВЬ: Зэрлэг амьтдын амьдрах орчныг судална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-02-24 15:10:45

Даланзадгад, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/.  Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгтэй  2025 онд Өмнөговь аймгийн ЗДТГ хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

Тус үйл ажиллагааг 2025 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Даланзадгад суманд зохион байгуулсан бөгөөд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байгаль хамгаалах чиглэлээр олон талт ажлыг хамтран зохион байгуулах юм.

 

Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь Монгол орны байгаль, зэрлэг амьтад, тэдгээрийн амьдрах орчныг судлах, хамгаалах чиглэлээр 20 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

 

Санамж бичгийн хүрээнд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй байгаль хамгаалах үйл ажиллагаа, хүрээлэн буй орчны хууль бус үйл ажиллагаанд хяналт хийхэд дэмжлэг үзүүлэх, байгаль хамгаалагчдын чадавхыг бэхжүүлэх, нутгийн иргэд болон зэрлэг амьтдад сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр зэрэгцэн амьдрах нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх зэрэг ажилд мэргэжлийн түвшинд мэдлэг мэдээллийг өгч ажиллахаар тусгажээ.

Related news