ӨМНӨГОВЬ: Ажил үйлсээрээ манлайлан ажилласан иргэдийг шагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгаас 2024 онд ажил үйлсээрээ манлайлан ажилласан иргэдийг шагнаж урамшууллаа.
Тодруулбал,
Өмнөговь аймгийн хүндэт тэмдгээр Өмнөговь аймгийн УЦУОШГ-ын ахмад ажилтан Доржийн
Цэндсүрэн, Өмнөговь аймгийн ИТХ-ын “Хүндэт жуухаар Даланзадгад сумын дөрөвдүгээр
сургуулийн англи хэлний багш Самбанямын Отгонсүрэн, Өмнөговь аймаг дахь Шүүхийн
тамгын газрын шүүгчийн туслах Алтанганы Хүрэлтогоо, Болдбаатарын Отгон-Эрдэнэ, Даланзадгад
сумын гуравдугаар багийн ниймгийн ажилтан Дуламжавын Мөнхгэрэл нар шагнууллаа.
Өмнөговь
аймгийн ИТХ-ын хүндэт өргөмжлөлөөр Даланзадгад сумын дөрөвдүгээр сургуулийн бага
ангийн багш Шархүүгийн Мөнх-Эрдэнэ, Шүүхийн тамгын газрын шүүх хуралдааны
нарийн бичгийн дарга Ачитын Ариунаа, “Гүний ус” ХХК-ийн тогооч Чулуунбаатарын
Хүүхэнчулуун нарыг шагнан урамшууллаа.