Увсын асуудлаар цэц магадлал гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-09 18:51:44

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр боллоо.

СЕХ-ны 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн “УИХ-ын сонгуулийн дүн айлтгах тухай” 136 дугаар тогтоолын Увс аймагт холбогдох хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж нэр бүхий иргэд үзэж Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, гомдол ирүүлжээ. Түүний дагуу үүссэн маргааныг өнөөдөр ийн хянан шийдвэрлэв.

Хуралдаанаар Цэцийн гишүүний гаргасан “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзах тухай” тогтоолд “СЕХ 2012 оны 136 дугаар тогтоолыг гаргахад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын нэрсийг өргөн мэдүүлэхээс татгалзах хууль зүйн үндэслэл бүрдээгүй байсан ба мөн УИХ-ын гишүүний бүрэн эрх хэрэгжиж эхэлсний дараа түүнд холбогдох асуудлаар шийдвэр гаргах эрхийг Сонгуулийн ерөнхий хороонд хуулиар олгоогүй байна” гэсэн нь үндэслэлтэй болохыг баталж Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаас магадлал гаргалаа.

Related news