ХӨВСГӨЛ: Шар ус буусан замыг цэвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-03-07 09:43:10

Мөрөн, 2025 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Их-Уул сумаас Тариалан сум орох замд шар усны үер буусан байна.


Тодруулбал  Мөрөн-Булган чиглэлийн А0902 авто замд Их-Уул сумаас 16  км, Тариалан сумаас  15  км-т шар усны   үер бууж зорчих хэсэгт хүндрэлтэй болжээ.


Тус газарт Цагдаагийн газрын алба хаагчид хөдөлгөөнд 24 цагаар зохицуулалт хийж  Хөвсгөл Азза компанийн  ажилчид шар усыг зайлуулж замыг цэвэрлэж байна.


Иргэдийг энэ чиглэлд хөдөлгөөнд оролцохдоо замын нөхцөл байдалд хурдаа тохируулж оролцохыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.

 





Related news