ӨМНӨГОВЬ: Тэмээний өв соёлыг харуулсан музейн шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-03-11 10:29:13

Даланзадгад, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг хөгжлийн тэргүүлэх чиглэлээр говийн аялал жуучлалын салбарыг онцолж байна.

 

Энэхүү зорилтын хүрээнд Ханбогд сумыг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр өнгөрсөн жилүүдэд Дэмчогийн хийдийг цахилгаан эрчим хүчинд холбож, хатуу хучилттай замын бүтээн байгуулалтын ажлыг хийсэн юм.

 

Тэгвэл тухайн бүс нутагт гуравдугаар сарын 10-ны өдөр галбын говийн тэмээн соёлыг харуулсан "Галба говь" улсын чанартай музейн барилгын шав тавьж, барилгын ажлыг эхлүүлжээ.

 

Тус музей нь тэмээн өв соёлыг хадгалж хамгаалдаг, судалдаг, түгээдэг, гурван давхар 3600 м.кв, үзүүллэгийн дөрвөн танхимтай, техник технологийн дэвшлийг ашигласан, төгс гүйцэтгэл бүхий дизайнтай байгууламж байхаар төлөвлөжээ.

 

“Галба говь” тэмээн музей байгуулснаар говийн хоёр бөхт тэмээний өв соёл уламжлалыг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн бодит түүхэн мэдээллийг нэг дороос иргэд олон нийт, гадна дотны жуулчид хүлээн авах боломжоор хангагдах юм. 

Related news