ОРХОН: ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл олгох төслийн материал хүлээн авч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-03-11 10:32:34

Баян-Өндөр, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. ЖДҮХС-гаас 2025 онд хөнгөлөлттэй зээл олгох төслийн материалыг энэ сарын 8-наас дөрөвдүгээр сарын 7-ны 17:30 цаг хүртэл хүлээн авна.


Зээлийн хүсэлт гаргагч аж ахуйн нэгж нь тухайн аймагтаа бүртгэлтэй байх, төсөл хэрэгжих байршил нь Орхон аймгийн газар нутагт байх ёстой юм.


Зээл олгох салбар нь хүнсний боловсруулах үйлдвэр, мод модон бүтээгдэхүүн төмөр хийцийн үйлдвэрлэл, сав баглаа боодлын үйлдвэрлэл, агро аж ахуй, туслах аж ахуй /гахай, зөгий, тахиа/, ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байна. Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн зээлийн хүсэлтийг цахим хэлбэрээр www.sme.gov.mn-аар дамжуулан хүлээн авна.


Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгө /40 хувиас хэтрэхгүй/, зээлийн хугацаа 5 хүртэл жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 хүртэл сар, зээлийн хүү 5 хувь (жилийн) байна.

Related news