ОРХОН: Нөхөн сонгуулийн сурталчилгаа эхэллээ
Баян-Өндөр,2025 оны зургадугаар сарын 9/МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуульд 63 мандатын төлөө 121 нэр дэвшигч өрсөлдөхөөр зургаадугаар сарын 7-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ авчээ. Аймаг, сумын сонгуулийн хороо нэр дэвшигчдэд үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сонгуулийн сурталчилгаа эхэлсэн бөгөөд 2025 оны зургаадугаар сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.
4 days