СҮХБААТАР: Төрийн албаны ерөнхий шалтгалтыг дөрвөн ээлжээр зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-03-12 11:36:26

Баруун-Урт, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд төрийн албанд ажиллах сонирхолтой залуус их болсныг төрийн албаны шалгалтад оролцогчдын тооноос харж болно. Энэ нь төрийн албаны цалин, ниймийн баталгааг хангах чиглэлээр улс, орон нутгийн хэмжээнд анхаарч ажиллаж буйтай холбоотой гэж Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн дарга П.Мөнхжаргал хэллээ.



Төрийн албаны нөөц бүрдүүлэх 2025 оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалт үргэлжилж байна. Энэ удаагийн шалгалтад 81 хүн орохоор бүртгүүлсэн бөгөөд шалтгалтыг дөрвөн ээлжээр авна. Шалгалтын бэлтгэл бэлэн байдал сайн хангагдсан. Одоогоор ямар нэг зөрчил илрээгүй байна. Харин шалгуулагчид өөрсдөө хувийн бэлтгэлээ хангаж, жилээс жилд уншиж судалж, өөрийгөө бэлтгэдэг болсон нь ажиглагдаж байгаа гэдгийг тэрбээр тодотголоо.  


Сүхбаатар аймгийн хэмжээнд 4000 гаруй төрийн албан хаагч байдаг. Тэдний 71,61 хувийг эмэгтэйчүүд, 65,6 хувийг 18-44 хүртэлх насны залуус эзэлж байна. Мөн нийт төрийн албан хаагчдын 84 хувь нь төрийн үйлчилгээнд ажиллаж байна.

Related news