Н.Учрал: Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-03-12 18:49:56

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, товд орсон асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  


ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, “Тус хуралдаанаас олон улсын геополитикийн байдал, олон улсын худалдааны нөхцөл хүндэрч байгаатай холбогдуулан үнийн өсөлтөөс сэргийлэх, инфляцын өсөлтийг хязгаарлах зорилгоор төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байх шийдвэр гарсан. Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нар, бүх төрлийн зөвлөл, хороо, комиссын дарга нарт төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болгосон.


Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-аас тогтоодог бүх төрлийн татвар, хураамжийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байхыг бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хуралд зөвлөсөн” болохыг хэллээ.

Related news