УИХ-ын хаврын чуулганыг даваа гарагт нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. УИХ-ын хаврын ээлжит чуулганыг энэ сарын 17-нд нээнэ.
Тус чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн
хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, "Монгол
Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл, Монгол
Улсын нэгдсэн төсвийн 2024 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн
тайлан болон "Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" УИХ-ын
тогтоолын төсөл, "Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн
баримт бичиг батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл, "УИХ-ын 2025 оны
намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар
батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл, "УИХ-ын 2025 оны намрын ээлжит
чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" УИХ-ын тогтоолын төсөл зэрэг асуудлыг
хэлэлцэх юм.
Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангагдсан
тул даваа гаргийн 10 цагт нээхээр тогтжээ.