Вакцинжуулалт хийсэн сумдаас мал, мах, сүү, түүхий эд оруулахыг түр хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-10-27 11:04:22

Говь-Алтай аймагт бог малын вакцинжуулалт хийсэн 14 сумаас мал, мах, сүү, түүхий эд оруулахыг 14-21 хоногийн хугацаагаар хориглож, вакцинд хамрагдаагүй Бигэр, Чандмань, Эрдэнэ, Цогт сумдаас мал мах оруулахыг зөвшөөрсөн байна.

Тус аймгийн хэмжээгээр 14 сумын 67 багийн 2,8 сая бог малд мялзан төст өвчнөөс сэргийлэх вакцин тарих ажил 10 хоног үргэлжилж дуусаад байна.  

Үүнтэй холбоотой аймгийн төвийн гол замуудад хяналтын 3 пост байнга ажиллан хяналт шалгалтын ажил явуулж байгаа юм. Тонхил сумын Барлагийн ам, Дарив сумын Далан түрүү зэрэг газруудад хээрийн хяналтын штаб ажиллаж баруун аймгуудаас мал орох, тухайн газар нутгуудын малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж байгаа ажээ.

Үүний зэрэгцээ аймгийн Цөм сүргийн үржлийн төвөөс 450 хонь, ямааг хүнсний хэрэгцээнд нийлүүлэхээр зохион байгуулсан байна.

                                                                                          Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Related news