ХӨВСГӨЛ: Монгол цэргийн өдөрт зориулсан тэмцээнд Хилийн цэргийн 0257 дугаар анги тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт монгол цэргийн өдрийг угтаж төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчдын дунд спортын 6 төрөлт тэмцээн зохион байгууллаа.
Тэмцээнд 18 байгууллагын 12 багийн 500 гаруй тамирчин оролцож, үндэсний бөх, дартс, ширээний теннис, шатар, волейбол, сагсан бөмбөг, олс таталт гэсэн төрлөөр өрсөлдөв.
Тэмцээний багийн нийлбэр оноогоор Хилийн цэргийн 0257 дугаар анги тэргүүн байр, аймгийн ИТХ, ЗДТГ-ын хамтарсан баг дэд байр, Онцгой байдлын газар гутгаар байрт шалгарлаа.
Related news

Green Park to Be Established in Kharkhorin City Under “Billions of Trees” National Movement
20 hours

Mongolia and Canada to Cooperate on Improving the Capacity of Micro Mining Rescue Operation
24 hours