Ардын жүжигчин Э.Амартүвшин "Дэлхийн шилдэг баритон" дуучнаар шалгарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2025-03-25 10:46:21

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/.  Дуурийн урлагийн дэлхийн шилдгүүдийг тодруулдаг “Opera World” цахим хуудсын жагсаалтыг Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшин тэргүүлж "Дэлхийн шилдэг баритон" болжээ.


Тэрбээр олон улсын дуурийн урлагийг шимтэн сонсогчид, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ хүртэж, 52 долоо хоногийн турш дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудын тайзнаа авьяас чадвараараа гайхагдан, шилдгийн шилдэг гэдгээ дахин нотолсон байна. Өмнө нь тэрбээр 2021 онд мөн дэлхийн шилдэг баритон дуучнаар нэрлэгдэж байсан билээ.


“Opera World” цахим хуудас 2023 оноос одоо ид дуулж, томоохон театруудад тоглож байгаа дэлхийн шилдэг дуурийн дуучдыг хоолойн төрлөөр нь таван ангилалд хуваан тодруулж байгаа аж. Шилдгүүдийн жагсаалтад багтахын тулд тухайн дуучин Ла Скала, Метрополитан, Парисын үндэсний дуурийн театр, Баварийн улсын дуурийн театр зэрэг томоохон театруудад тоглосон байх ёстой бөгөөд дуурийн театр, фестивал, концертын их танхим зэрэгт тоглох бүрд нь мэргэжлийнхэн 100 оноо нэмж, нийт 52 долоо хоногийн туршид үзүүлсэн амжилт, цуглуулсан оноогоор нь эцсийн дүнг гаргадаг байна.


Ардын жүжигчин Э.Амартүвшин 5900 оноогоор жагсаалтыг тэргүүлсэн бол хоёрдугаарт Францын дуучин 5200 оноогоор, гуравдугаарт Оросын дуучин 4800 оноогоор оржээ.


Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин 2024 онд Итали, Герман, Их Британи, Австри, АНУ, Франц, Испани зэрэг орны дэлхийд алдартай дуурийн томоохон театруудад 60 орчим дуурийн гол дүрд дуулсан бөгөөд 2025 он гарсаар 12 удаагийн тоглолтоо амжилттай хийгээд байна. 


Түүний авсан шагналуудаас танилцуулбал:

2011 он.П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны 2-р байр, /ОХУ-ын Санкт-Петербург хот/

2012 оны зургаадугаар сар. “The Placido Domingo’s Operalia” тэргүүн /БНХАУ-ын Бээжин/ байр

2015 оны зургаадугаар сар “Cardiff singer of the World” уралдаан

Испанийн алдарт тенор Франческо Венасын нэрэмжит уралдаанаас мөнгөн медаль

ВВС телевизээс жил бүр зохион байгуулдаг “Cardiff singer of the World” тэмцээнээс үзэгчдийн хүсэлтээр тусгай шагнал

2017 оны нэгдүгээр сар. Италийн алдарт “Сан Карло” театрт

2017 оны долоодугаар сар. Италийн хамгийн эртний алдартай тайз болох Арена Ди Веронад

2018 оны гуравдугаар сар. "Bravo" Хүндэт шагнал хүртлээ

2018 оны долоодугаар сар. Ж.Вердийн “Набукко” дуурийн гол дүр Набуккод

2018 оны аравдугаар сар. "Массимо" театрт

2019 оны хоёрдугаар сар. Италийн Торино хотын “Театро Рэжио”-д авч байв.




Related news