Сагсан бөмбөгийн 3х3-ын ААШТ эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3-ын Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапурт өнөөдөр эхэллээ.
Дөрвөн өдөр үргэлжлэх тус тэмцээнд 48 баг оролцож байгаагаас үндсэн шатанд эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 улсын шигшээ өрсөлдөх юм. Өнөөдөр, маргааш, урьдчилсан шатны тоглолтууд дуусах бол энэ сарын 28-наас хэсгийн тоглолтууд албан ёсоор эхэлнэ. Манай улсын эрэгтэй шигшээ баг чансаагаараа бүх оролцогчийг тэргүүлж байгаа бөгөөд “А” хэсэгт багтсан. Тэгвэл эмэгтэйчүүд чансааны хоёрдугаар жагсаж, “В” хэсэгт багтлаа. Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тоглолт энэ сарын 29-нд болно. Хуваарийг танилцуулъя.
Гуравдугаар сарын
29 /Улаанбаатарын цагаар/
14:55 цагт: Монгол vs Урьдчилсан шатнаас шалгарсан баг /эм/
18:55 цагт: Монгол vs Сингапур /эр/
19:45
цагт: Монгол vs
Тайланд /эм/
20:35 цагт: Монгол vs Урьдчилсан
шатнаас шалгарсан баг /эр/
Монголын эрэгтэй баг ААШТ-ээс алт, хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүд өнгөрсөн жил хүрэл медалиар энгэрээ мялааж, түүх бүтээсэн юм.