Азийн залуучуудын наадамд оролцох Монголын багийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахална

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-26 11:27:15

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Азийн олимпын зөвлөлийн шийдвэрээр Азийн залуучуудын III наадмыг Бахрейны Манама хотод аравдугаар сарын 22-31-нд зохион байгуулахаар болжээ.


Энэ удаагийн наадамд спортын 23 төрлөөр 14-17 насны залуу тамирчид өрсөлдөх юм. Азийн залуучуудын наадмыг Залуучуудын олимпын наадмын өмнөх жил зохион байгуулдгаараа онцлогтой бөгөөд залуу тамирчдад олон улсын түвшинд туршлага хуримтлуулах, ур чадвараа хөгжүүлэх боломж олгодог юм.


Анх 2009 онд Сингапурт, 2013 онд БНХАУ-ын Наньжин хотод болсон тус наадмыг 12 жилийн дараа дахин зохион байгуулахаар болж байна. Энэхүү наадамд оролцох Монголын баг тамирчдын ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр УИХ, Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учралыг томилжээ.

Related news