БАЯН-ӨЛГИЙ: “Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих нь” төслийн нээлт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монгол Улсын Боловсролын яам болон НҮБ-ын Хүүхдийг ивээх сангийн хамтарсан “Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих нь” төслийг Баян-Өлгий аймагт хэрэгжүүлж эхэллээ.
Уг төслийн нээлтийн үйл ажиллагаа аймгийн Ерөнхий боловсролын
хоёрдугаар сургуулийн хурлын зааланд зохион байгуулсан бөгөөд нээлтэд Боловсролын
яамны Ерөнхий боловсролын газрын ахлах шинжээч Д.Даваасүрэн, НҮБ-ын Суурин
төлөөлөгч Еваристе Коуасси Комлан, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн
бодлогын хэлтсийн дарга М.Адилбиш, аймгийн Боловсролын газрын даргын албан
үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Айдын, Боловсролын газрын гадаад хэлний боловсрол хариуцсан
арга зүйч У.Ботакөз, НҮБ-ын Хүүхдийн сангийн ажлын хэсэг, МУБИС-ийн сургагч
багш нар болон аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 167 багш оролцлоо.
Төслийн хүрээнд аймгийн Боловсролын газарт нийт 5 хромбүүк, 20
таблет, 15 нөөтбүүк хүлээлгэн өгсөн бөгөөд 167 англи хэлний багш 2 өдрийн
сургалтад хамрагдлаа.