БАЯН-ӨЛГИЙ: Амилуулах суурь тусламжийн тэмцээн зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын дунд “Цэнхэр код идэвхжүүлэх” сэдэвт амилуулах суурь тусламжийн онол, практик хосолсон ур чадварын анхдугаар тэмцээн зохион байгууллаа.
Эрүүл мэндийн сайдын 2025 оны 3-р сарын 20-ны өдрийн А/85
дугаар тушаалын хүрээнд Дэлхийн эмч нарын өдөр, олон улсын эх баригч,
сувилагчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, амилуулах тусламж үйлчилгээг эмнэлзүйн
багаар стандарт, удирдамжийн дагуу түргэн шуурхай үзүүлэх, амь тэнссэн яаралтай
үе цэнхэр
код (code blue)-д багаар
ажиллах чадвар, хандлагыг төлөвшүүлж дадлагажуулах зорилгоор “Цэнхэр код
идэвхжүүлэх” сэдэвт амилуулах суурь тусламжийн онол, практик хосолсон ур
чадварын анхдугаар тэмцээнийг аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний болон
яаралтай тусламжийн тасгуудтай хамтран зохион байгууллаа.
Тэмцээн багууд танилцуулга хийх, оролцогчдын мэдлэг хандлагыг үнэлэх сорил, эмнэлгийн тусламж үйлчилгээ
үзүүлэх үеийн халдвар хамгааллын дэглэм, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх тохиолдол
дээр суурилсан асуулт хариулт, DR-ABCD зарчмаар гардан үйлдэл хийж гүйцэтгэх 3
үе шаттай явуулсан бөгөөд тус тэмцээнд Булган сумын эрүүл мэндийн төвийн Булган баг I байр, Бугат сумын эрүүл
мэндийн төвийн Аврагч баг II байр, Жансая өрхийн эрүүл мэндийн төвийн Фентанил баг III байр, Цэнгэл сумын эрүүл
мэндийн төвийн Шонхор баг болон Баяннуур сумын эрүүл мэндийн төвийн Emergency
багууд тусгай байрыг тус тус эзлэв.
Цаашид бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудын дунд “Цэнхэр код” ур чадварын тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаараа аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Х.Дауиржан ярилаа.