Япон бол Хятадыг тогтоон барих АНУ-ын гол холбоотон гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-03-30 15:02:26

ТОКИО, 2025 оны гуравдугаар сарын 30 /TASS/. Япон бол Хятадыг тогтоон барих тал дээр манай улсын гол холбоотон юм гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Токио хотноо Японы Батлан хамгаалахын сайд Гэн Накатанитай хэлэлцээ хийхийн өмнө мэдэгдсэн байна.


"Япон улс бол Хятадын Коммунист намын зүгээс хүч хэрэглэх явдлыг гаргуулахгүй байх тал дээр манай улсын гол түнш юм" гэж П.Хегсет хэлснийг "Kyodo" агентлаг дамжуулжээ. Харин Г.Накати мэдэгдэхдээ “Япон, АНУ хоёр харилцан итгэлцлийн харилцаатай түнш орнуудын хувьд Энэтхэг, Номхон далайн бүс нутгийг нээлттэй, чөлөөтэй болгох үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана” гэж онцолжээ. 


П.Хегсэт Пентагоны тэргүүнээр томилогдсоноос хойш хоёр улсын Батлан хамгаалах сайд нар анх удаа нүүр тулан уулзсан нь энэ юм.  Бямба гарагт хоёр улсын сайд нар болон Японы Засгийн газрын тэргүүн Шигэрү Ишиба Номхон далайн Ивожима арал дээр зохион байгуулсан дурсгалын ёслолд оролцсон байна. Энэ арал дээр дэлхийн II дайны үед Япон, Америкийн цэргүүдийн хооронд хамгийн ширүүн тулаан болж байжээ. 



Related news