СҮХБААТАР: "Эрүүл монгол хүн” хөдөлгөөний хүрээнд бүх нийтийн гүйлтийг эхлүүллээ

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2025-04-05 15:01:26

Баруун-Урт, 2025 оны дөрөвдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар орон даяар хэрэгжүүлж буй "Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөний хүрээнд "Илүүдэл жингүй-Эртэч Сүхбаатарынхан" уриатай бүх нийтийн гүйлт эхэллээ.


Эрүүл идэвхтэй амьдралын хэвшлийг дэмжих тус гүйлт нь жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ оны өглөөний гүйлтийн нээлтэд 27 байгууллагын 500 гаруй албан хаагч, иргэдийн төлөөлөл оролцсон байна.