Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний системийг цахимжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-04-10 09:15:52

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна.


Өрхийн мэдээллийн нэгдсэн сан, судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлгийн үеэр хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж буй өрх, иргэний хувийн хэргийн бүрдэл, өргөдөл, гомдол зэргийг бүрэн цахимжуулахыг онцолжээ.


Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас явуулсан тус судалгаанд 70.989 өрхийг бүрэн хамруулсан байна. Одоогоор манай улсад хүнсний талон авч буй 86 мянган иргэн байгаа аж. 



Related news