ХӨВСГӨЛ: Онцгой комисс хуралдаж ажлын баг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-04-15 02:39:51

Мөрөн, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/ Мөрөн сумын "Шинэ Мөрөн" худалдааны төвд гал гарсантай холбогдуулан аймгийн Онцгой комиссын шуурхай 4-р хуралдаан боллоо.


Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар галын аюулд өртсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад харамсаж байгаагаа илэрхийлээд түрээслэгч иргэдийн хохирлыг барагдуулахад онцгой анхаарч ажиллана гэдгийг хэллээ.


Тус хуралдаанаар гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоох, түрээслэгч иргэд болон компанид учирсан хохирлыг тогтоох чиг үүрэг бүхий ажлын багийг Засаг даргын орлогч Ц.Гансүхээр ахлуулан байгууллаа.


Тус төвд 260 гаруй иргэн түрээсээр хүнс, бараа, гоо сайхан, бэлэн хувцас гэсэн төрлүүдээр үйлчилгээ үзүүлдэг.

 

 

Related news