Олимпын бокст эмэгтэй тамирчдын жингийн ангиллыг нэмэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Олон улсын олимпын хорооноос “Лос-Анжелес 2028” олимпын боксын тэмцээний жин, нийт квотыг эцэслэн баталлаа.
Олимпод оролцох боксын тамирчдын тоо өмнөх Парисын наадамтай ижил буюу 248 байна. Гэхдээ өмнөх олимпод эрэгтэйчүүд долоо, эмэгтэйчүүд зургаан жинд өрсөлдөж байсан. Тэгвэл энэ удаа эмэгтэй жинг нэгээр нэмснээр тус бүр долоон жинд медальтнуудаа тодруулахаар болжээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 55, 60, 65, 70, 80, 90, +90, эмэгтэйчүүдийн 51, 54, 57, 60, 65, 70, 75 кг-ын жингийн ангиллаар олимпын боксын тэмцээнийг зохион байгуулна.
ОУОХ-ноос хүйсийн
тэгш байдлыг хангаж, эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэх бодлого баримталж
буй. Үүний хүрээнд эмэгтэй боксчдын тоо олимпоос олимпод нэмэгдсээр ирсэн юм. Тухайлбал, эмэгтэй боксын төрөл анх хөтөлбөрт нь багтсан
“Рио-2016” олимпод гурван жингээр аваргаа тодруулсан бол “Токио-2020” наадамд тав, “Парис-2024”-т зургаа болж нэмэгдсэн. Харин “Лос-Анжелес-2028” олимпоос эхлэн эрчүүдтэй
адил долоон жинд өрсөлдөхөөр болж байна.