ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-04-16 06:27:23

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм


9:30 цагт: "Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код" чуулга, уулзалт Төрийн ордонд болно.

9:30 цагт: "Барилга, дэд бүтцийн салбарын хяналт шалгалтын тогтолцоо" хэлэлцүүлэг Холидей инн-д болно. Холбогдох утас: 89090657 

11:00 цагт: Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнгөрсөн сарын үзүүлэлтийг танилцуулна.

11:00 цагт: Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтын нээлт Д.Сүхбаатарын талбайд болно.

11:00 цагт: Гэрлэх ёслолын ордонд НОБГ, ОСНААУГ, УСУГ, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Боловсролын газар, Баянгол эрүүл мэндийн төв зэрэг аж ахуйн нэгжээс төрөн гарсан долоон хос зэрэг хуримлана. 

11:00 цагт: Урлаг судлалын ухааны доктор, профессор, зураач, уран барималч С.Бадрал монголчуудын зурхайн ухаан дахь 12 жил, таван зоос, ёсөн зоосны мэргийн тухай лекцийг Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд уншина. 

11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монгол Улсад анх удаа тулааны спортын ММА, Кикбокс,Муай тай, Сабмишн Граппинг гэсэн 4 төрөлт олон улсын тэмцээн энэ сарын 27-нд болох талаар холимог тулаанчид мэдээлнэ.

19:00 цагт: Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуур найрлын Чөлүгэн квартет, Ятгын квинтетийн “Novel melody” тоглолт Улсын Филармонийн концертын танхимд болно.

-Засгийн Газрын ээлжит хуралдаан болно.

-“Хөх нар” Монгол орчин үеийн урлагийн төвийн уран бүтээлч, ард координатор Н.Сонинбаярын “Тал нутгаас тавхайн чинээ” бие даасан үзэсгэлэн Монгол Уран зургийн галерейд энэ сарын 30-ныг дуустал гарна.

-Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний өв” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.

 

Орон нутагт:

-Малчдын зөвөлгөөн Хөвсгөл аймгийн бүх сумдад энэ сарын 21-ныг дуустал болно.

 

 Хилийн чанадад:

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.  

Related news