Хүнд машин механизмын салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-04-16 12:45:16

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Боловсролын яам “Хүнд машин механизмын салбарт жендерийн мэдрэмжтэй хосмог сургалтыг нэвтрүүлснээр эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх нь” төслийг хэрэгжүүлнэ.


Боловсролын яам, GIZ-ийн “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” төсөл, Трансвэст Монголиа ХХК, Сандвик Монголиа ХХК, МСМ Групп ХХК хамтран тус төслийг ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Политехник коллеж, Налайх дүүрэг дэх Политехник коллежид хэрэгжүүлэх юм.


Ингэхдээ хүнд машин механизмын механикч техникч, операторын хосмог сургалтын хөтөлбөр боловсруулж, багш, инженер, үйлдвэр, техникийн ажилчдыг богино хугацааны зөөлөн ур чадварын сургалтад хамруулна. Тухайлбал, 15 багш, ажилгүй 50 хүн, 5 инженер гээд нийт 115 хүнийг богино хугацаанд сургана. Тэдний тодорхой хувь нь эмэгтэй байх нөхцөлтэй. Мөн 30 оюутныг хүнд машин механизмын чиглэлээр гурван жилийн хугацаанд сургаснаар элсэгчдийн тоог 20 хувиар нэмнэ.


Түүнчлэн ахлах сургуулийн 200 сурагчид хүнд машин механизмын чиглэлээр хөдөлмөр эрхлэх боломжийн тухай мэдээллийг хүргэхээр төлөвлөжээ. 

Related news