ӨНӨӨДӨР: Салбартаа тэргүүлэгч компаниуд ХАБЭА-н сайн туршлагаа хуваалцана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
9:00
цагт: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Улаанбаатар төмөр
зам ХНН, Оюу толгой ХХК зэрэг салбартаа тэргүүлэгч компаниуд ХАБЭА-н сайн
туршлагаа хуваалцах уулзалт хэлэлцүүлэг Холидей Инн-д болно.
9:30 цагт: Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Монголын Үнэлгээний холбоотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болно.
10:30 цагт: ХХААХҮЯ байгуулагдсны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон, медаль гардуулна.
10:30 цагт: ХСҮТ-ийн элэг шилжүүлэн суулгах багийнхан тус төвийн Эрдмийн өргөөнд хэвлэлийн хурал хийнэ.
11:00 цагт: ХӨСҮТ-ийн зааланд томуу ба томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.
-“Vinyl & Music” пянз хөгжмийн өдөрлөг, нээлттэй худалдааны эвент "Улаанбаатар Галлариа"-д болно.
-"Олон улсын хөшөө дурсгал, дурсгалт газруудын өдөр" тохиож байна.
- “Mongolia
Mining-2025- үзэсгэлэн Буянт-Ухаа ордонд үргэлжилж байна.
-Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлчдийн нэгдсэн
тоглолт Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.
-“Хөх
нар” Монгол орчин үеийн урлагийн төвийн уран бүтээлч, ард координатор
Н.Сонинбаярын “Тал нутгаас тавхайн чинээ” бие даасан үзэсгэлэн Монгол Уран
зургийн галерейд энэ сарын 30-ныг дуустал гарна.
-Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр
гэгээний өв” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч
байна.
Орон нутагт:
12:30
цагт: Ховд
аймгийн Булган сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Б.Мөнгөнзаяагийн “Аниргүйн гүнд” анхны бие
даасан уран зургийн үзэсгэлэнг тус аймгийн Хүүхдийн ордонд нээнэ.
- “Хотоо
цэвэрлэцгээе” уриатай бүх нийтийн цэвэрлэгээ Ховд аймагт үргэлжилж байна.
Хилийн чанадад:
-Чехийн Үндэсний
музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч
байна.