Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурлыг дэмжин ажиллахаа илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Дэлхийн банкнаас 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /Сор17/, Олон улсын бэлчээрийн жилийг тохиолдуулан Монгол Улсын санаачилсан “Ирээдүйн төлөөх газар ба бэлчээрийн олон улсын эвсэл”-ийг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.
Дээрх санаачилгын
хүрээнд тухайлсан хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хамтран боловсруулах талаар БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа
Дэлхийн банкны төлөөлөгчдийн багийг хүлээн авч уулзах үеэр ярилцсан байна. Мөн Дэлхийн
банктай хамтран агаарын бохирдлыг багасгах
шийдэл, уур амьсгалын өөрчлөлт, болон ирэх онд зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын
Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.
Дэлхийн банкнаас
манай улсын уур амьсгалын
өөрчлөлтийн эрх зүйн орчныг боловсронгуй
болгох хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл, түүнийг дагалдан гарах нүүрстөрөгчийн зах зээлийн зохицуулалтын
журмыг боловсруулахад дэмжлэг үзүүлж байгаа. Мөн “Нүүрстөрөгчийн бага ялгарал бүхий хөгжлийн урт хугацааны
стратеги (LT-LEDS) боловсруулах”-д
хамтран ажиллаж байгаад С.Одонтуяа талархал
илэрхийлэн хамтын ажиллагаа, хэрэгжилтийг сайжруулахаар тохиролцсоныг БОУАӨЯ мэдээллээ.
Тэрбээр, Агаарын
бохирдлыг бууруулах үндэсний хороог ахлан, хийж хэрэгжүүлж буй ажлаа товч танилцуулж, нийслэлийн нүүрсэн галлагаатай халаалтын
173 зуухыг байгальд ээлтэй, бохирдол бага ялгаруулдаг зуухаар сольж шинэчлэхийг санхүүжүүлэх хамтарсан ногоон
зээл, бусад санхүүгийн эх
үүсвэрийг нэвтрүүлэх, хувийн хэвшлийн оролцоог хангах замаар эдийн засгийн үр
өгөөжтэй байдлаар дэмжиж хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлжээ.
Мөн Монгол
Улсын байгаль орчны салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, техникийн
туслалцааны хүрээнд гарсан үр дүнг уг бага хурлын үеэр танилцуулах, олон улсын
банк санхүүгийн байгууллагыг татан оролцуулах талаар харилцан санал солилцсон аж.