ХОВД: Энэ сарын 26-наас нийт нутгаар дулаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-04-21 15:57:45

Жаргалант, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс энэ сарын 30-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.


Энэ арав хоногийн эхээр буюу дөрөвдүгээр сарын 22-нд ихэнх нутгаар салхи шуургатай,  дөрөвдүгээр сарын 24, 25-нд зарим газраар хур тунадас орно.  


Тодруулбал, энэ сарын 24-25-нд шилжих шөнө болон энэ сарын 25-ны өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас орох бол энэ сарын 22-нд ихэнх нутгаар, энэ сарын 24-нд уулархаг нутгаар салхи секундэд 6-11 метр, алтайн салбар уулсаар салхи секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар салхи секундэд 4-9 метр байх төлөвтэй.


Харин агаарын температурын хувьд уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө +10+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +2+7 градус, өдөртөө +16+21 градус дулаан байна.  


Энэ сарын 25-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсээд эргээд энэ сарын 26-наас дулаарах төлөвтэй.

Related news