“Алдар” спорт хорооны ажлын баг Ховд аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооноос Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад биеийн тамир, спортын III шатны сургалт зохион байгуулж байна.
Нэгтгэл, ангийн алба хаагчдад биеийн тамираар хичээллэхийг сурталчлахаас гадна орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулсан спорт өдөрлөг, нөхөрсөг тоглолт зохион байгуулах замаар цэрэг-эх оронч үзэл хүмүүжлийг түгээхийг зорьж байгаа юм.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга, гавьяат тамирчин Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга, хурандаа, Г.Өсөхбаяраар ахлуулсан ажлын баг өнөөдөр Ховд аймагт ажиллаж байна.
Ховд аймаг ирэх жилүүдэд нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад анхаарна. Олон ажил, хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байгаа тухай орон нутгийн удирдлагууд танилцууллаа.
Ховдынхон сүүлийн жилүүдэд “Спортын аварга” хөтөлбөрийг хэрэгжүүлж, амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал олгох, клуб, дугуйлан хичээллүүлэх зэргээр спортоор дамжуулж хүүхэд, залууст эх оронч үзэл төлөвшүүлэх ажлыг санаачлан зохион байгуулж буй.
Related news

