СҮХБААТАР: Байгаль хамгаалагчдыг хээр ажиллах нөхцөлөөр хангалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-04-23 16:37:18

Баруун-Урт, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Байгаль орчны ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хээрийн нөхцөлд ажиллах боломжийг бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангаж, нэг байгаль хамгаалагчид 2,1 сая төгрөгийн өртөг бүхий долоон нэр төрлийн эд зүйлийг хүлээлгэн өглөө.

 

Үүнд майхан, аяны хөнжил, гудас, гар чийдэн, халуун баригч сав, зөөврийн цэнэглэгч, үүргэвч багтжээ.


 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлын хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төслийн хүрээнд байгаль хамгаалагчдыг чадавхжуулах, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг шат дараатай хийж байна. Энэ ажлын хүрээнд албан хаагчдаа хээр ажиллах нөхцөлөөр хангалаа. Ингэснээр байгаль хамгаалагчид аюулгүй байдлаа хангаж, тэр хэрээр ажлын бүтээмж нэмэгдэнэ гэж үзэж байна гэдгээ аймгийн БОГ-ын дарга Ш.Нямхүү тодотголоо.

 

Аймгийн БОГ-аас тус дэмжлэг, хангалтыг 10 сумын байгаль хамгаалагчид гардуулсан юм. Учир нь Сүхбаатар аймгийн 13 сумаас гурван сум нь одоогоор байгаль хамгаалагчгүй байна. Өөрөөр хэлбэл энэ чиглэлийн мэргэжилтэн, албан хаагч дутагдалтай гэсэн үг юм.


 

Related news