Сарны цаад талаас авчирсан хөрсний дээжийг үзүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ШАНХАЙ, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /RIA Novosti/. Хятадын сансар судлалын агентлаг Сарны цаад талаас авчирсан хөрсний дээжийг олон нийтэд үзүүлжээ.
Өнөөдөр тус улсад Сансрын нисгэгчдийн өдрийг тэмдэглэж байна. Хятадын анхны хиймэл дагуул болох "Дунфан Хун-1"-ийг одоогоос яг 55 жилийн өмнө хөөргөж байсан бол түүнээс хойш 50 гаруй жилийн дараа буюу 2024 онд тус улс Сарны цаад талд автомат төхөөрөмжөө амжилттай газардуулж, хөрсний дээжийг нь авчирсан дэлхийн анхны улс болсон юм.
Сансрын нисгэгчдийн өдрийн хүрээнд "Чанъэ-6" аппаратаар Сарны цаад талын Өмнөд туйлын (Эйткен) Аполлон тогооны бүсээс цуглуулсан хөрсний дээжийг “Shanghai World Expo Center” үзэсгэлэнгийн төвд үзүүлж байна. Мөн 2020 оны 12 дугаар сард “Чанъэ-5” хөтөлбөрийн хүрээнд цуглуулсан Сарны хөрсний дээжийг үзэх боломжтой.