ЭЗТХ-ийн Хамтын ажиллагааны дэд хорооны III хуралдааны бэлтгэлийг хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улс, Япон Улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЭЗТХ)-ийн Хамтын ажиллагааны дэд хорооны III хуралдааны бэлтгэл ажлыг хангах ажлын түвшний уулзалтыг энэ сарын 25-нд цахимаар зохион байгуулав.
Уулзалтыг монголын талаас Эдийн засаг, хөгжлийн яамны Эдийн
засгийн хамтын ажиллагаа, худалдааны нэгдсэн бодлогын газрын дарга П.Чандмань,
японы талаас Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны Худалдааны бодлогын
газрын Зүүн хойд Азийн хэлтсийн дарга Ё.Фүкүнага болон Гадаад хэргийн яамны
Ази, Номхон далайн газрын Хятад, Монголын эдийн засгийн асуудал эрхэлсэн
хэлтсийн орлогч дарга А.Хамагүчи нар нээж үг хэллээ.
Уулзалтаар талууд Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн
хэлэлцээр (ЭЗТХ)-ийн үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд Гарал үүслийн гэрчилгээг
цахимжуулах ажлын явц болон цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан мэдээлэл
солилцов.
"Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс
хоорондын хэлэлцээр” (ЭЗТХ)-ийн Хамтын ажиллагааны дэд хорооны анхдугаар
уулзалтыг 2018 онд, II уулзалтыг 2024 онд тус тус Улаанбаатар хотноо зохион
байгуулсан ба III уулзалтыг энэ онд Токио хотноо зохион байгуулахаар тогтсон гэж ГХЯ-наас мэдээллээ.