Тавдугаар сарын башёгийн банцүкэг зарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-29 10:48:28

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос ирэх сарын 11-нд Токио хотод эхлэх башёгийн банцүкэг өчигдөр зарлажээ.


Банцүкэг 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн тэргүүлсэн бол озэкигийн төлөө дахин дайралт хийж буй Киришима Б.Лхагвасүрэн сэкивакэ цолонд хүрчээ. Банцүкэд 612 бөхийн нэр бичигдсэнээс 37 нь Исэгахама дэвжээний бөх аж. Өөрөөр хэлбэл, хамгийн олон бөх нь бичигдсэн гэсэн үг. Араас нь “Такасаго” дэвжээ 26 бөхтэйгээр жагсаж байна.


Тэгвэл манай улсаас 21 бөх банцүкэд бичигдсөн бөгөөд Роога А.Амарсанаа, Тамашёохо Э.Энхманлай нар дээд зиндаанд эргэн иржээ. Харин жюүрёод ганцхан  Миторюү Б.Төрболд л барилдах нь ээ. Банцүкэг танилцуулъя.  


Макүүчи зиндаа

Ёкозүна Хоошёорюү

Оосносато Озэки Котозакүра

Дайэйшёо Сэкивакэ Киришима

Такаясү Комүсүби Вакатакакагэ

Вакамотохарү Маэгашира-1 Оохо

Аби М-2 Гоонояма

Тамаваши М-3 Хирадоүми

Такэрүфүжи М-4 Ичиямамото

Үра М-5 Чиёошома

Оошёома М-6 Тобизарү

Хакүохо М-7 Чираноүми

Оонокацү М-8 Кинбозан

Аонишики М-9 Мидорифүжи

Мэйсэй М-10 Шёодай

Эндо М-11 Шиши

Атамифүжи М-12 Таканошёо

Токихаяатэ М-13 Саданоүми

Котошёохо М-14 Роога

Рюүдэн М-15 Шёонанноүми

Каёо М-16 Нишикиги

Тамашохо М-17 Асакорюү

Точитайкай М-18


Монгол бөхчүүд

Жюүрёо

З-12 Миторюү Б.Төрболд

Макүшита

Б-2 Дэванорюү Т.Тэмүүлэн

З-5 Кёкүкайюү Ш.Далайбаатар

З-6 Дайшёохо Ч.Шижирбаяр

Б-8 Асахакүрюү Р.Жамъянтогтох

З-10 Хокүтомарү Н.Чинзориг

Б-22 Казэноүми Ц.Билгүүн

Б-28 Сэйхакүхо Ө.Дэмиджамц

З-35 Хокүтэнкай Г.Сүхбат

З-46 Госэйзан Б.Мөнх-Од

Б-48 Котокэнрюү Г.Билгүүн

Санданмэ

Б-6 Саданохикари Д.Наранцогт

Жонидан

З-61 Тэнросэй С.Лувсангомбо

Related news