“Хасын хүлэгүүд”, “Бишрэлт металл” багуудын тоглолт өнөөдөр эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-29 11:41:53

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Азийн сагсан бөмбөгийн аваргуудын лигийн энэ жилийн тэмцээнд Монгол Улсаас Хасын хүлэгүүд болон Бишрэлт металл баг оролцож байна.


"Бишрэлт металл”-ын хувьд энэ улиралд хоёр тоглохдоо нэг ялж, нэг ялагдсан. Тэгвэл хэсгийн гурав дахь тоглолтоо  Тайванийн “Taoyuan Pauian Pilots” Тайпэй хотод өнөөдөр 17:00 цагт хийх гэж байна. Харин “Хасын хүлэгүүд” аваргуудын лигийн хүрээнд анхны тоглолтоо “New Taipei Kings” багтай маргааш 20:00 цагт хийх юм. Үүний дараа “Хасын хүлэгүүд“ баг Тайландын Бангкок хотод ирэх сарын 3, 4-нд “Adroit”, “Hi-Tech Basketball club”-тэй хэсгийн ээлжит тоглолтоо хийнэ.


“Бишрэлт металл”-ын хувьд нөхцөл байдал хүндхэн байгаа. Тус багаас гурван гол тоглогч нь талбайд гарах боломжгүй. Тодруулбал, легионер тамирчин Дэвон Скотт шийтгэлийн улмаас ирэх он хүртэл талбайд гарах. Харин А.Энхбаясгалан, Н.Мөнхчөдөр нар бэртлийн улмаас тэмцээнд оролцох боломжгүй болсон юм. Тэгвэл “Хасын хүлэгүүд”-ээс А.Азбаяр бэртэлтэй ч Тайванийг зорьсон. Үүнээс гадна аваргуудын лигийн хүрээнд гурав дахь легионер тоглогчоо эгнээндээ нэгтгэжээ.


Ташрамд дурдахад, Азийн аваргуудын лигийн хүрээнд хэсгийн зургаан тоглолт ирэх сарын 11-15-нд Улаанбаатар хотод “М банк арена”-д болох хуваарьтай байна. Хоёр багийн тоглолтын хуваарийн танилцуулъя.


Хятадын Тайванийн Тайпэй хот

Дөрөвдүгээр сарын 29-ны 17:00 цагт: Таоюань Пайлотс-Бишрэлт Металл

Тавдугаар сарын 1-ний 20:00 цагт: Нью Тайпэй Кингз-Хасын Хүлэгүүд   


Тайландын Бангкок хотод

Тавдугаар сарын 4-ний 20:00 цагт: Эйдройт-Хасын хүлэгүүд  

Тавдугаар сарын 5ы 20:00 цагт: Хай Тех-Хасын хүлэгүүд  


Монголын Улаанбаатар хотод

Тавдугаар сарын 11-ний 17:30 цагт:  Бишрэлт Металл-Матрик Дийрс

Тавдугаар сарын 12-ны 17:30 цагт:  Хасын хүлэгүүд-Нью Тайпэй Кингз

Тавдугаар сарын 13-ны 17:30 цагт: Бишрэлт Металл- Таоюань Пайлотс

Тавдугаар сарын 14-ний 17:30 цагт: Бишрэлт Металл-Пелита Жаяа

Тавдугаар сарын 15-ны 20:30 цагт: Хасын хүлэгүүд-Эйдройт

Тавдугаар сарын 16-ны 20:30 цагт: Хасын хүлэгүүд-Хай Тех



 

Related news