БУЛГАН: “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг бүсчлэн зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-05-07 16:51:45

Булган, 2025 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Сургуулийн өмнөх насны хүүхэд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд оролцох зөв дадлыг нас сэтгэхүйд тохирсон хэлбэрээр олгох, хэвшүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хууль, дүрмийн мэдлэгийг хөнгөн, хөгжилтэй, хүртээмжтэй байдлаар хүргэх зорилгоор “Замын хөдөлгөөний цагаан толгой” нөлөөллийн ажлыг хийлээ.

 

Аймаг, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Боловсролын газар хамтран “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээний нэгдүгээр шатыг бүсчлэн явуулсан бол бүсээс шалгарсан багуудын хооронд аймгийн тэмцээнийг 5 дугаар сарын 6-ны өдөр Булган сумын Соёлын төвд зохион байгууллаа.

 

Тэмцээнд Хутаг-Өндөр сумын “Дуулал” баг, Хялганат тосгоны “Сүлд” баг, Бүрэгхангай сумын “Соёмбо” баг, Рашаант сумын “Алтан гурвалжин” баг, Булган сумын 2-р цэцэрлэгийн “Шонхор” баг өрсөлдсөн байна.

 

Тэргүүн байрт Булган сумын 2-р цэцэрлэгийн “Шонхор” баг, дэд байрт Рашаант сумын “Алтан гурвалжин” баг, гутгаар байрт Хялганат тосгоны “Сүлд” баг шалгарсан байна.  




















Related news